Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлав.
Монголын төлөөлөгчдийг БНАСАУ-ын Үндэсний програм хангамжийн ерөнхий газрын дарга Ган Ён Жүн хүлээн авч уулзаж, хоёр талын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Солонгосын тал манай төлөөлөгчдөд Үндэсний програм хангамжийн ерөнхий газрын харъяа Солонгосын компьютерийн төвийн үйл ажиллагаа, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, тус газрын үйл ажиллагааг харуулсан танилцуулга хийв.
Талууд Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.