logo
Дээлтэй Монгол наадмын бүртгэлийг сунгалаа

Дээлтэй Монгол наадмын бүртгэлийг сунгалаа

2013/07/09
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/, Нийтийн бүжгийн шилдэг хос-1, Хамгийн сайхан дээлтэй хос-1, Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1-ийг шалгаруулж,өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна шилдэг зохион байгуулалтай, дүүргээидэвхитэй оролцуулсан дүүргийн зохион байгуулагчийг Япон улсад аялах эрхээр урамшуулах юм. Дээлтэй Монгол Наадмын бүртгэл 2013 оны 07 сарын 01-ны өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэлийн хугацааг 07-сарын 10-ны өдөр хүртэл сунгахаар боллоо. Оролцохыг хүссэн иргэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төв дээр 2 хувь зураг, бичиг баримттай / иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ ирж бүртгүүлээрэй гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш