logo
Вьетнамын дунд сургуулиудад авлигын эсрэг хичээл орно

Вьетнамын дунд сургуулиудад авлигын эсрэг хичээл орно

2013/07/09
Вьетнам Улсын Засгийн газрын албан ёсны вэб сайтад мэдээлснээр тус улс ирэх хичээлийн жилээс эхлэн дунд сургуулиудын сурагчдад авлигаас урьдчилан сэргийлэх хичээл зааж эхлэх юм байна.
Засгийн газрын шийдвэрээр 2009 оны сүүлээс 3 жилийн туршилтын хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сар буюу 2013-14 оны хичээлийн жилээс хөтөлбөрийг жинхэлж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт авлигын эсрэг хичээл орохоор болсон байна.
Ерөнхий сайд Nguyen Tan Dung-ийн тогтоолын дагуу энэхүү хичээлийг заахтай холбоотойгоор багш нарыг сургах үйл ажиллагааг Улсын хянан шалгах байгууллага хариуцаж байгаа аж.
Улсын хянан шалгах байгууллагын мэдэгдсэнээр Вьетнам Улсад авлига нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил авлигын 49 хэргийг шалгасан бөгөөд эдгээрийн улмаас 132.7 тэрбум вьетнам донг (6.3 сая ам. доллар) –ийн хохирол учирсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш