Газрын тос, цагаан тугалга, ой, үнэт чулуу зэрэг байгалийн олон төрлийн арвин их нөөцтэй Бирмийн Засгийн газар байгаль орчны стандартыг мөрдөх болон авлигын эсрэг хатуу арга хэмжээ авах ажлын хүрээнд байгалийн нөөцийн ашиглалтын олон тэрбум долларын гэрээнүүдийг дахин авч үзэхээр төлөвлөж байгаа аж.
Тус улсын өмнөх болон одоогийн шинэ засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “мэдээж Бирмийн засгийн газар өмнө нь хийгдсэн бүх гэрээнүүдээ дахин авч үзэхээр бэлтгэж байгаа бөгөөд уул уурхайн төслүүд дэх нийгэм, байгаль орчны хяналт нэмэгдэнэ” гэжээ.
Бирм Улсад буй ихэнх хөрөнгө оруулагч гадаадын компаниуд нь Хятадынх байдаг юм.
“Өмнөх Засгийн газартай хийгдсэн гэрээнүүдийг шинэ Засгийн газраас шинэ бодлого, олон улсын шинэ стандартуудаар баталгаажуулахын тулд дахин авч үзэх, үнэлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс энэхүү ажилд ямар нэг оролцогчыг үлдээнэ гэж ойлгохгүй байна” хэмээн даваа гарагт “Asia Society”-ийн дэд ерөнхийлөгч Suzanne DiMaggio AFP агентлагт мэдээлжээ.
Өнгөрсөн жил хойд Бирмийн Monywa-гийн ойролцоо зэсийн уурхайд олборлолт явуулж буй Хятадын нэгэн компанийн хамгаалалтын албаны ажилчид болон орон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болсноор шинэ Засгийн газар уул уурхайн компаниудтай холбоотой асуудалтай тулгарсан юм.
Suzanne DiMaggio хэлэхдээ “Бирмийн Засгийн газартай байгуулсан эдгээр гэрээний өртөг магадгүй олон тэрбум доллар болох байх” гэжээ.
Одоогийн байдлаар Бирм Улс нь хөрөнгө оруулалтын шинэ хуулиудыг батлаад байгаа бөгөөд байгалийн нөөцөөс ихээхэн хэмжээний орлого олдог улс орнуудад цогц стандартыг мөрдүүлэхээр зорьж буй санаачилга буюу Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгад нэгдэхээр нэрээ дэвшүүлээд байгаа юм.