Өчигдөр Египтийн арми тус улсын нийслэл хотод эргүүл хамгаалалтын хүчээ чангатгалаа. Тус арга хэмжээний хүрээнд цэргийнхэн төрийн байгууллагуудыг хамгаалалтандаа авчээ. Энэ нь тус улсын огцорсон ерөнхийлөгчийн талынхан Каирт БН гвардийн хуаран руу халдах гэсэн оролдлого хийсний дараа болжээ. Буудалцасны улмаас 40 орчим хүн алагджээ.
Мөн “Мусульманы ахан дүүс “хөдөлгөөний египтийн салбар зөвлөл өөрийн талынхныг бослогод уриалжээ. Энэ тухай уламжлал ёсоор тус хөдөлгөөнийг дэмждэг катарын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлсэн байна.
Египтийн зарим улстөрчид байдлыг засч болно хэмээн үзэж байна. Гэвч дийлэнх олонхи үйл явдал маш аюултай тал руу эргэж байна хэмээн үзэж байна.
Нөгөөтэйгүүр, санхүүгийн шинжээчдийн батлан хэлж буйгаар, египтийн эдийн засаг ангалын итмэг дээр тулж ирээд байна. 2013 оны эцсээр Египтэд гадаад, дотоодын өр зээлийг төлөхөд 33 тэрбум ам. долл. шаардагдана. Тус улсын алтны нөөц гурав дахин багасч, Хосни Мубаракийн үеийн 36 тэрбум ам.доллароос 2013 онд 13,5 тэрбум ам. долл. хүртэл буураад байна. Улс төрийн тогтвортой байдал аажимд ирсэн тохиодолд тулгамдсан асуудлыг хөрөнгө орууллатын замаар шийдвэрлэж болох юм. Хэрвээ тогтвортой байдал цаашид ч хойшлогдсоор байх юм бол, Египтийн эдийн засаг хүнд цаг үеийг хүлээж байна.