Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хүүхдэд зориулсан шинэ бүтээл туурвиж байгаа юм байна.Тодруулбал, Ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг тайзнаа тавихааар ажиллаж байгаа аж. Уг Жүжгийн хөгжмийг Р.Бат-Эрдэнэ зохиосон бөгөөд зохиол нь хүүхдийг багаас нь ардын үлгэр, домгоор хүмүүжүүлж, тэдэнд эцэг, эх, байгаль дэлхий, ан амьтныг хайрлах, үндэснийхээ ёс заншил уламжлалыг мэдүүлэх чухал ач холбогдолтой юм байна. “Эрх цагаан унага”хэмээх хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг есдүгээр сарын 21, 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа толилуулах юм байна.