logo
Төгрөг ам.долларын эсрэг нэг төгрөг 14 мөнгөөр чангарлаа

Төгрөг ам.долларын эсрэг нэг төгрөг 14 мөнгөөр чангарлаа

2013/07/10
Өчигдөр Монголбанкны зарласан албан ханшаар төгрөг ам.долларын эсрэг 1463 төгрөг 72 мөнгөнөөс 1462 төгрөг 58 мөнгө болж нэг төгрөг 14 мөнгөөр чангарсан байна. Ийнхүү сүүлийн таван өдөр чангараад байсан ам.доллар төгрөгийн эсрэг бага зэрэг суларлаа. Харин Евро төгрөгийн эсрэг дөрвөн төгрөг 39 мөнгөөр, Фунт найман төгрөг 2 мөнгөөр, Юань гурван мөнгөөр тус тус чангарсан бол Иень нэг мөнгөөр суларсан юм. Энэ өдөр төгрөгийн эсрэг хамгийн чангарсан валютаар фунт шалгарлаа.
Харин дэлхийн зах зээл дээр ам.доллар төгрөгийн эсрэг +0.35 хувиа чангарч 1450 төгрөг дээр хаагдлаа. Нээлтийн ханш 1445 төгрөг бол, хамгийн дээд ханш 1457 төгрөг 58 мөнгө байсан юм. Сүүлийн 5 өдөр ам.долларын эсрэг +0.70 хувиар чангарсан.  
 

Сүүлийн 5 хоногийн ам.доллартай харьцах төгрөгийн хөдөлгөөн

 

 

АМ.ДОЛЛАР/ТӨГРӨГИЙН ХОСМОГ ХАНДЛАГА (График Өдрөөр)

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш