Төрийн далбааны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 2008 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр байхаар хуулийн төсөл санаачлан батлуулсан юм. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолтой давхцаж байгаа учраас тэмдэглэлт өдрийг албан ёсоор тэмдэглэхгүй юм.