“Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хос гүүрийн засвар, шинэчлэлийн алжлыг эхлүүлсэн байна. Урд талын гүүр буюу иргэдийн ярьж заншснаар Сансарын колонк руу өгсдөг нэг чигийнх нь гүүрийг өнгөрсөн онд шинэчилэн засан ашиглалтад оруулсан билээ. Энэ жил гүүрийн зүүнээс баруун руу чиглэх урсгал буюу хойд талын гүүрийн засварын өнгөрөгч дөрөвдүгээр сарын 01-нээс эхлүүлж, тавдугаар сарын 10-нд замын хөдөлгөөнийг хаасан юм. Тэгвэл хойд гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээх гэж байна.