Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг “Цахилгаан тээвэр” компанийн хамт олны зүгээс хүргэж байна. Газар газар, улс улсад суугаа Монгол түмэн та бүхэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлэе.
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-монгол наадам миний нутгийн дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!
ЦАХИЛГААН ТЭЭВЭР КОМПАНИ