Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монголынхоо ард түмэн Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Миний бие их спортын дэвжээ, улс төрийн талбарын аль алинд ард түмнийхээ далай их хүндэтгэл, даамай гүн хайрын дунд явж өдий зэрэгт хүрснээ ямагт дурсан санаж явдаг билээ. Энэ их хайр, хүндэтгэлийг шударга үйл, зөв мөр, эцэг дээдсийн уламжлалт ёс заншил, эх орон, газар шороо, ухаант ард түмэндээ чин үнэнч байх сэтгэлээр хариулахыг хичээн чармайсаар ирснээ та бүхэндээ хэлэхэд таатай байна.
Надад олон түмэн итгэл хүлээлгэсний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бүрдэж, эх орныхоо наран ургах зүгийн нутгаас эхлэн, нар зөв бүтэн тойрч бүх аймаг хот, дүүргийн иргэд төлөөлөгчидтэй нүүр тулан уулзах сайхан учрал тохиолоо. Ард түмний маань төлөөлөл болсон 1.239.784 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч оролцсоноос Монгол Ардын намаас нэр дэвшигч намайг 520.380 хүн дэмжиж, надад итгэж байгаагаа илэрхийлсэнд бид гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Сонгууль бол ард түмэн нь төр засгаа өөрсдөө сонгон байгуулах маш чухал үйл явц тул сонгууль шударга будлиангүй, зөв явагдах нь нийгэмд шударга ёс тогтоохын эхлэл, ард түмний итгэл үнэмшилтэй байх үндэс, төр тунгалаг болохын баталгаа болдог онцлогтой. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн даруйдаа хамт өрсөлдөх хүмүүсдээ хандан “Хар сэргүй, шударга, бие бие рүүгээ дайрч давшлахгүй, олон түмнийхээ сонголт хийх эрхэнд халдахгүйгээр дараа дараагийн сонгуульд үлгэр болох сонгууль хийе” хэмээн уриалан, энэ уриагаа өөрөө чандлан хэрэгжүүлж ажилласнаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас ёс жудагтай, өрсөлдөгчид бие биедээ хүндэтгэлтэй хандсан, дуулиан шуугиан багатай, хожмын сонгуулиудад жишиг болохоор сонгууль болж чадсанд сэтгэл ханамжтай байна.
Монгол хүн бүрийн хүсэл бол эх орноо бүрэн бүтэн, ард түмнээ эв эетэй бат бөх байж, айл бүрийн амьдрал аз жаргалаар дүүрэн байхын өлзийт ерөөл билээ. Иймээс төрөлх сайхан эх орондоо айх аюулгүй, хийх ажилтай, бүгдээр эрх тэгш амьдарч, жаргал цэнгэлээр бялхан явахын бэлэгтэй ерөөлийг ард түмэндээ өргөн дэвшүүлье.
Монголчуудын эв нэгдлийн их баяр үндэсний их баяраараа хотол олноороо сайхан наадаарай.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР,
ДАРХАН АВАРГА БАДМААНЯМБУУГИЙН БАТ-ЭРДЭНЭ