logo
Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязаалан түрүүллээ

Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязаалан түрүүллээ

2013/07/10
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан ийнхүү эхэллээ.  Жил бүрийн наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн наадамд 303 хурдан хязаалан мордсоноос хэдхэн хоромын өмнө хурдан хязаалангууд барианд орлоо.

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хонгор, айргийн гуравт  Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Зулзүсэмийн сартай хонгор, айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Баярхүүгийн цавьдар, айргийн тавд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр хязаалан тус тус хурдаллаа. Хээр үрээ Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы төрсөн дүү гэдгийг морь сонирхогчиддоо танилцуулья.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш