Дуучин Л.Солонго СТА цолоор энгэрээ цооллоо
2013/07/10
Болгарын хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж буй Л.Солонго уран бүтээлийн “Хүслийн бороо” анхны цомгоо өнгөрсөн тавдугаар сард өлгийдөж авсан билээ. Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгсөөд Болгарын хөгжмийн дээд сургуулийг зорьсон юм. Зуныхаа амралтыг тохиолдуулан эх орондоо ирж, шинэ цомгийн нээлтээ хийсэн дуучин Л.Солонго өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа. Сонирхуулахад, түүний “Хүслийн бороо” цомогт “Морин хуур” наадмын гран при шагнал хүртсэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Аминаас үнэтэй монгол”, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж” зэрэг бүтээлүүд багтжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.