Наадмыг хуушуур, айраггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Зарим аж ахуйн нэгжийн хувьд наадмын талбайд хуушуур хийж зарах нь хэдхэн хоногийн дотор кармагаа төнтийлгөх арга гэлтэй. Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсонтой холбогдуулан зарим цайны газар хуушуурын үнээ нэмжээ. Өглөөнөөс авхуулан хөл хөдөлгөөн ихтэй байсаны дээр иргэд хуушуурыг ихээхэн эрж хайж байгаа сурагтай. Наадам маргааш эхлэх атал Их хот хэдийнээ баярын уур асьсгал орж, ард иргэд ч баярлаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар наадмын хуушуурын анхны ханш 1200 төгрөгийн үнэтэй байна.