logo
Эрлийз дээд  насанд 50 гаруй хурдан хүлэг уралдлаа

Эрлийз дээд насанд 50 гаруй хурдан хүлэг уралдлаа

2013/07/13

Өнөөдөр Хүй долоон худагт уяачдын наадам болж буй. Энэ өдөр эрлийз морьдын уралдаан болдог. ММСУХ-ны шийдвэрийн дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулдаг болоод байгаа.

Тэгвэл өнөөдрийн  эрлийз дээд  насанд 50 гаруй хурдан хүлэг уралдснаас  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын хүрэн үрээ түрүүлсэн бол  амар хүзүүнд  Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн  сартай хээр орлоо.

Харин айргийн гуравт  Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы зээрд дөрөвт Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач У.Буяндэлгэрийн  бор тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Бадрахын хээр халзан орсон байна.

Харин яг одоо эрлийз дунд насны морьд баринаас гарааны зурхай руу хөдөлж байна. Эрлийз дунд насанд 74 хурдан хүлэг шандас сорихоор бүртгүүлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш