Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн үндэсний бөхийн барилдаанд найм давсан Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Батнасангийн Гончигдамбад Улсын гарьд цол, ес давж түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх, Улсын арслан Гунаажавын Эрхэмбаярт Улсын аварга цол тус тус олголоо.
Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Улсын гарьд Батнасангийн Гончигдамба, түрүүлсэн Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч баяр хүргэв.