logo
Таны даашинз барьж байна уу? Жингээ хэрхэн эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах тухай 5 зөвлөгөө

Таны даашинз барьж байна уу? Жингээ хэрхэн эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах тухай 5 зөвлөгөө

2013/07/14
Ер нь бол жилийн өдийд олон хүн биеийн жингээ хэмждэггүй л дээ, учир нь хэмжиж үзлээ гэхэд нэмэгдсэн дүн л гардаг юм. Энэ дүн танд цочир сонин санагдах байх. Хүмүүс үймж бужигнасан арванхоёрдугаар сарын дундуур над руу хэн нэг нь утасдаад шинэ жилээр чухал арга хэмжээнд уригдлаа, хоёр долоо хоногийн дотор яаж жингээ хасаж аятайхан харагдах вэ гэж асуух явдал олонтаа тохиолддог юм. Мэдээжийн хэрэг  өөр бусад үед ч ингэж асуудаг. Жишээлбэл, хуримынхаа өмнө, сургууль төгсөлтийн үдэшлэгийн өмнө утас залгасан хүмүүс голдуу л хоёр долоо хоногийн дотор хэр хэмжээний жин хасаж чадах бол гэж асуудаг юм?      

Юуны өмнө, хүн бүрт таарч тохирох энгийн хариулт байдаггүй гэж хэлмээр байна. Тодруулбал, тухайн хүний жингээ хасаж эхлэхэд байсан эхлэлтийн жингээс их зүйл хамаардаг. Хэдий чинээ том биетэй байх тусам түүнийгээ авч явахын тулд төдий чинээ их калори илчлэг авч байдаг. Тэгэхээр лагс том биетэй хүмүүс хоёр долоо хоногийн дотор их хэмжээний калори илчлэг хасах шаардлагатай байдаг бол жижиг биетэй хүмүүс бага хэмжээний калори илчлэг хасах хэрэгтэй болно.   

Гол нь илчлэгийн тухай л асуудал юм, та тодорхой хугацааны дотор авч буй илчлэгийнхээ калорийн хэмжээ зарцуулж буй илчлэгийнхээ калорийн хэмжээ хоёрын хоорондын тэнцвэрийг барих хэрэгтэй. Авч буй илчлэгийнхээ калориос, зарцуулж буй калори нь их байх тусам та жингээ хурдан хасах болно.

Нэг паунд буюу 453 грамм өөх нь хуримтлагдсан 3500 орчим калори илчлэгтэй тэнцэнэ тэгэхээр  түүнээсээ долоо хоногийн туршид өдөр бүр 500 калори илчлэг хасаж байж л энэхүү 1 паунд орчим өөхөө хайлуулна. Үүний тулд та хэрэгцээнээсээ өдөр бүр 500 –гаар бага хэмжээний калори илчлэгтэй хүнс идэх шаардлагатай, эсвэл биеийн тамирын дасгалаар 500 –гаар илүү хэмжээний калори илчлэг шатаах ёстой. Энэ хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно.   

• Та авч буй илчлэгийнхээ хэмжээг төдийгүй бас дасгалаа багасгах хэрэгтэй. Хэрэв та зөвхөн илчлэгээ хасаад байх юм бол дасгал хийх хүч тамиргүй болно, өөрөөр хэлбэл таны авч буй шим тэжээлийн хэмжээ дэндүү хязгаарлагдмал болж цаана нь дасгал хийх хүч тамир үлдэхгүй гэсэн үг.

• Дан ганц дасгал хийгээд явна гэвэл жингээ хасахад хэцүү, бас удаан байх болно. Жин хасахын тулд их хэмжээний дасгал хөдөлгөөн шаардлагатай байдаг. Жишээ нь, 500 калори илчлэг шатаахын тулд тасралтгүй бүтэн цагийн турш усанд сэлсэнтэй дүйцэх хөдөлгөөн хийх хэрэгтэй.

• Бага илчлэгтэй боловч чухал хэрэгцээтэй шим тэжээлээ авч болохуйц хоол хүнс түлхүү идэх хэрэгтэй. Тухайлбал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тахианы цээж мах, өндөгний цагаан, тослог багатай сүү, цагаан идээ (тараг, баяслаг, аарц) уургийн нунтаг гэх мэт.

• Идэж буй хоол бүртээ заавал уураг орсон байхаар тооцоолж хоол хүнсээ бэлтгэх шаардлагатай, ингэснээр нэг хоолноос дараагийн хоол хүртлээ цатгалан мэдрэмжээ хадгална.

• Гурил будааныхаа хэрэглээг нэгээс хоёр долоо хоног хасаж болно, учир нь та жимс ногооноос өөрийнхөө дасгал хийхэд хэрэгцээтэй нүүрс усыг авсаар байх юм. Харин хоёр долоо хоногийн дараа эргээд эрүүл, бүхэл үрийн будааны гурил идэх хэрэгтэй.

Ямар ч тохиолдолд авч буй илчлэгийнхээ калорийн хэмжээг сайтар тооцоолж байх шаардлагатай. Миний зөвлөдөг нэг зүйл бол жингээ огцом хасаж эхлэхийн тулд байнга иддэг хоол хүнсээ солих, орлуулах арга юм. Ингэхдээ тусгай жороор хийсэн уургийн коктейл ууж, эсвэл хөлдөөсөн эрүүл үдийн хоол идэж, орой нь мөн эрүүл хоол идэх шаардлагатай. Дараа нь жимс юм уу ногооны зууш идээрэй. Ингэвэл авч буй илчлэгийнхээ калорийн хэмжээг таамгаар тооцох шаардлага гарахгүй, нааштай үр дүн гарах магадлал өндөр байх болно. 


Сюзан Бовермэн, Хүнс тэжээлийн мэргэжилтэн ба зөвлөх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш