logo
Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин, харцага цол олгов

Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин, харцага цол олгов

2013/07/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсан Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Төрөөгийн Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хилчин спорт” хороо, “Хан Тайшир” дэвжээний бөх Лувсандоржийн Цэрэнтогтох нарт Улсын начин цол олгов.

Мөн зургаа давсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хангарьд” дэвжээний бөх Энхтөгсийн Оюунболд нарт Улсын харцага цол олголоо.
Улсын начин, Улсын харцага цол хүртсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулж баяр хүргэлээ.
 
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш