Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр наадмын азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан морьдоо түрүү магнай, аман хүзүүнд давхиулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж баяр хүргэв.