logo
Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

2013/07/15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2222 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад өнөөдөр улсын цол олголоо.

Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, улсын мэргэн Лхамжавын Отгонбаярт Улсын хошой мэргэн цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын хошой мэргэн Холхорын Оюунчимэгт Улсын гоц мэргэн цол тус тус олгож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.
 
 
Мөн шагайн харваанд түрүүлсэн мэргэчүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш