“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг энэ сарын 11-нээс эхлэн Улаанбаатар хотноо туршилтын шугамаар ажиллуулж эхэллээ. Шөний 22.00 цагаас хойш хөл залгах унаагүй явгардаг хотын иргэд Т-3 “III, IV хороолол-БММ З”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар үйлчилэх хоёр троллейбусанд найдах боломжтой боллоо. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж.