Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хүй долоон худагт хурдны дээд соёолонгийн уралдаан үзэж, морьдоо түрүүлүүлсэн уяачдын уяагаар зочлов. Тэрээр “Улс хонгор” азаргаа төрийн наадамд гурав дахиа түрүүлүүлсэн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнэ, соёолонгийн уралдааны түрүү магнайг авсан Ховд аймгийн харъяат уяач Ш.Адъшаа нарын уяанд зочилж баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэрээ мөн магнайдаа тоосгүй ажнай хөлгүүдийн уяачдад баяр хүргэж наадмын өнгө урьд урьдынхаас сайхан байгаа болон цаг агаар, мал сүргийн тарга хүчний талаар ярилцаж, наамдамчдад сайн сайхныг ерөөв.