logo
Өттэй памперс, хорхойтой будаа...  Имиж буюу “Миний дэлгүүр”-ийн өнцгүүд

Өттэй памперс, хорхойтой будаа... Имиж буюу “Миний дэлгүүр”-ийн өнцгүүд

2011/08/23
Өнцөг №1: Монхангай архины бизнесээ дэлгүүрээр солив... Миний дэлгүүр гэнэ. 
Өнцөг №2: Монголын хамгийн том сүлжээ дэлгүүр гэгддэг болов... Таны дэлгүүр, миний дөт гэх мэт.
Өнцөг №3: “Миний Дөт” яагаад ядмагхан байдаг вэ... Гэр хорооллынхныг дорд үздэг хэрэг байх. Орчинд нь тохируулсан байх л даа...
Өнцөг №4: Дэлхийн стандартад хүрсэн сүлжээ үүсгэх уриатай... Дэлхийд  бүү хэл дэлгүүрийн стандартгүй ТҮЦ хажууд нь гялгарддаг болсон цаг.
Өнцөг №5: Ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дэмжих гэж “Монхангай” академи байгуулсан... Аашны сайхныг академи сургадаггүй.
Өнцөг №6: “Бизнес цаг” хямдралын үйлчилгээг анх санаачилсан... Тэр цагаар дэлгүүр хэсэх завтай хүн байдаггүй.
Өнцөг №7: Өрсөлдөгч “Номин”-тойгоо подваль булаацалдаж, бөөн хэрүүл дэгдээсэн... Үнэнээр явсан “Номин” үхэр тэргээр туулай гүйцсэн.
Өнцөг №8: Хэрэглэгчдийн хэрэглээний өртгийг хэмнэж амьдралын хэв маягийг нь дээшлүүлдэг гэдэг... Хариулт мөнгөн дээр “ажиллах”-ыг уриалсан реклам байдаг даа.
Өнцөг №9: Дэлгүүрийнхээ зардлаа хэмнэж, хэрэглэгчдэд доод үнийг санал болгодог гэсэн... Үлгэрт итгэдэг өсвөр насныханд зориулав.
Өнцөг №10: Миний дэлгүүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилладаг гэсэн... Борлуулалтын хувин дээрээ 5 саяыг нэхэж бодит дэмжлэг үзүүлдэг.
Өнцөг №11: Үндсэн зарчим нь хэзээд худалдан авагчийн зөв байх ёстой... Хулхин дээр цэцэг ургуулах зарчим.
Өнцөг №12: Олон улсын санхүүгийн байгууллага хувьцааг нь худалдан авсан... Миний дэлгүүрийн тоо нэмэгдсэн.
Өнцөг №13: Нөөцийн мах зардаг дэлгүүр... Махны ченж.
Өнцөг №14: 2008 оноос гурилын бизнест засагтай хамтрах болсон... Ченжийн сүлжээ төрөлжих болов. 
Өнцөг №15: НҮБ-ын UNICEF-д жил бүр 20 000 $ хандивлаж ирсэн... Хэрэглэгчийн санаа Миний дэлгүүрт, миний дэлгүүрийн санаа UNICEF-д.
Өнцөг №16: Нийгмийн хариуцлага, хүмүүнлэгийн үйлд гар бие оролцож үзээгүй... Хулхидаж олсон мөнгөө хүнд зүгээр өгдөг “тэнэг” биш. 
Өнцөг №17: Өттэй памперс, хорхойтой будаа... Ер нь будаа чинь угаасаа хорхойтой амьтан шүү дээ.
Өнцөг №18: Манай монголчууд тариалангийн хүмүүс биш болохоор мэдэхгүй л дээ... Ганцхан миний дэлгүүрийнхэн л үүнийг мэднэ.
Өнцөг №19: “Эрүүл хүнс”-ийг уриагаа болгож, Улсаар итгэмжлүүлсэн лаборатори ажиллуулдаг гэдэг... Өттэй будааг илрүүлдэггүй нь тоогүй.
Өнцөг №20: Хугацаа нь дууссан бараа зардаг цор ганц сүлжээ... Буруу гарын ганзагачид байгаагүй бол будаа л даа.
Өнцөг №21: Алим жимснээс нь хүртэл амьтан илэрсэн гомдол гардаг... Үхсэн хүн гараад ирвэл бид лав гайхахгүй.
Өнцөг №22: Кг-ын бараа 10-100 граммаар байнга дутуу худалдагддаг... Имиж.
Өнцөг №23: Имижийг нь тодруулсан хэрэглэгч тус дэлгүүрийнхэнд барьцаалагдсан түүх бий... Ичсэн хүн хүн ална. 
Өнцөг №24: “Хямд үнэ, чанартай сонголт” гэж нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол сурталчилдаг... Үүнийхээ ачаар боловсон луйвар нь хэрэгждэг.
Өнцөг №25: Боловсон луйвар гэж юу вэ... Шошгоны үнэ бодит үнээс доогуур бичигдэж, кассан дээр “бодит үнэ”-ээр төлөгдөхийг хэлнэ.
Өнцөг №26: Үйлчлүүлэгчдээ хэрхэн хулхидахаа мэддэг гэсэн үг... Тэгж байж л сүлжээгээ томруулна ш дээ.
Өнцөг №27: Сүлжээний аль ч дэлгүүрт гурваас дээш касс харагддаг ч нэг л касс бичдэг... Бусад нь үзүүлэнгийнх.
Өнцөг №28: Цохигдсон жимс, гэссэн зайрмаг, иссэн кимчи гэх мэтээ хямд үнээр борлуулдаг...  Борлогдохгүй бол ажилчдадаа шахаад шархаа нөхчихнө.
Өнцөг №29: Бараа дутвал бүх ажилчдынхаа цалингаас суутгадаг гэсэн... Чононд бариулсан хонины буруу.
Өнцөг №30: Кассын ажилчдаа хамгаалагчдаар нэгжүүлдэг заншилтай... Тагнуулч эзэн үүнийг сэтгэхгүй бол алдас болно.
 Өнцөг №31: Энэ дарамтыг тэсдэггүй шинэ ажилтан цалин авах манатай зугтдаг гэсэн... Тамд жаргахаар диваажинд зов. 
Өнцөг №32: Рок Мөнхсайханыг маркетерээр томилсон... Хэрэглэгчдийг хэдэн удаа мангасдах вэ дээ. 
Өнцөг №33: Зарим салбар нь хууль зөрчиж, шөнө архи зардаг... Нэгэн хурандаагийн омогшил.
Өнцөг №34: Цаашид “миний дэлгүүр”-ээр хэрэглэгч “шүргээд” өнгөрөх эсэх нь... Үүнийг ганцхан Монхангайн захирлуудын сэтгэлийн чин зориг мэдмой.

Э.Болор
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш