27 настай байсан армийн залуухан офицер Муаммар Каддафи 1969 оны 9 сарын 1-нд цөөн хэдэн хүний хамт цэргийн эргэлт хийж Хаан Идрисийг засгийн эрхнээс унагаж байлаа. Засгийн эрхэнд гарангуутаа гадаадын хүчирхэг гүрнүүдийн нөлөөг үгүй болгов. Үүнд коммунист болон капиталист үзэл санаа бүхий гадаадын хүчнүүдийг хөөн зайлуулж, заримыг нь устгасан юм. Каддафи удалгүй өөрийн үзэл санаа философи бүхий гурван бүлэг ногоон номоо хэвлүүлсэн нь Ливид яг л Үндсэн хууль аятай мөрдөгдөж эхэлсэн түүхтэй. Каддафигийн гол зорилго нь хорвоо дэлхийг өөрчлөх. Каддафи үргэлж Арабын ертөнцийг нэгтгэнэ гэж сэрүүн зүүдэлдэг байжээ. 1972 онд Египет, Сири, Ливийг нэгтгэн Арабын нэгдсэн улс болсныг зарласан. Гэсэн ч түүний мөрөөдөл биелэлгүй холбоо задран унасан билээ. Дараа нь Ливийг Тунистай нэгтгэх гэж оролдсон боловч мөн л бүтэлгүйтсэн. Өөрийгөө бусдаас онцгой гэхдээ энгийн нэгэн болж харагдуулах гэж хаа явсан газраа майхан асарт байрлаж, бусдын анхаарлыг татам эмэгтэй бие хамгаалагчдаар хүрээлүүлэх болжээ. Олон улсын байгууллагын индэр дээр үргэлж этгээд, сонин, утгатай хурц үгтэй уртаас урт илтгэл тавьдаг байв. 2009 онд НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ Ливи улс олон улсын хамтын нийгэмлэгийн хууль дүрэм, НҮБ-ын аюулгүйн зөвлөөлийн тогтоолыг дагаж мөрдөх албагүй. Мөрдөнө гэсэн амлалт ч өгөөгүй. Яагаад гэвэл НҮБ хэт нэг талыг барьсан ардчилсан биш гэж мэдэгдэж байжээ. Улс орны удирдагчид 15 минут илтгэл тавих ёсой ч этгээд удирдагч 90 минутын турш төлөөлөгчдийн нойрыг хүргэсэн, этгээд сонин илтгэл тавьсан удаатай. Каддафигийн имиж олон улсын тавцанд алиа салбадай шиг харагддаг байсан ч алан хядах ажиллагаа зохион байгуулахдаа гарамгай нэгэн байсныг түүх өгүүлж байна.
1980-аад онд Палестинчуудыг мөнгө зэвсгээр хангаж, Израйлийн эсрэг турхирсан. Умард Ирландын бүгд найрамдах чөлөөлөх армийг дэмжиж Их Британийн ноёрхлыг Ирландын арлаас зайлуулах үйлсэд хүчин зүтгэсэн. Каддафи алан хядлагадаа АНУ-ыг голлон онилдог байлаа. 1986 онд Берлинд халдлага үйлдэж хоёр америк болон нэг турк иргэний аминд хүрсэн. Тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч асан Роналд Рейган хариу болгож, Каддафигийн харшид агаараас цохилт өгсөн юм. Цэргийн ажиллагааны үеэр 100 гаруй Ливийн иргэн амиа алдсаны дотор Каддафигийн охин өртөж амиа алдсан. Хоёр жилийн дараа АНУ-ын агаарын тээврийн Пан Американ Эйр-Вэйс компанийн онгоц Шотландын Локерби хотын дээгүүр нисч явахдаа дэлбэрч 270 хүн амиа алдсан. Мөрдөн байцаалтын явцад Ливийн тагнуулын байгууллагын ажилтнууд хэргийг үйлдсэн гэсэн таамаг гарсан. Гэсэн ч хурандаа Каддафи сэжигтнүүдийг нутгаасаа барьж өгөхөөс татгалзлаа. НҮБ, Ливийн эсрэг хатуу хориг тавьж арга хэмжээ авсан. 11 жил гаруй хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгээс шахагдаж гадуурхагдсаныхаа дараа Шотландын Локерби хотын онгоцны дэлбэрэлтийн сэжигтнүүдийг барьж өгөн шүүхийг зөвшөөрсөн. АНУ Иракд цэргээ оруулсны дараа Каддафи химийн, биологийн болон цөмийн зэрэг үй олноор хөнөөх зэвсгээ устгаж татгалзан олон улсыг гайхшруулж байв. Энэ нь цаагуураа дараагийн Ирак болохыг хүсээгүйдээ хийсэн алхам гэсэн таамаг байдаг. Каддафи удалгүй барууны BP болон TOTAL зэрэг газрын тосны “акулууд”-ыг эх орондоо үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн. Ажиглагчид Каддафиг барууны улсуудтай газрын тосон дээр наймаалцан Локербигийн дэлбэрэлтийн хэргийн эзэн холбогдогчийг суллуулсан гэж хардаж байлаа. Гэсэн ч Каддафи этгээд сонин авираа тавиагүй л байлаа. 2009 онд Италид айлчлах үеээрээ 200 үзэсгэлэнтэй загвар өмсөгч моделийг Ливийн Элчин сайдын яаманд урьж, лалын шашныг сурталчилсан сургаал айлдаж, Ариун Коран судар бэлэглэсэн. Эмэгтэй тус бүрд 75 доллар төлсөн байдаг. Тэнд өөр юу болсон нь одоог хүртэл нууц хэвээр. Улс орны тэргүүн ийн сонин алхам хийсэн нь дипломатчдын анхаарлыг ихэд татсан юм. Буцаж ирээд удаагүй байтал Хойд Африк, Ойрхи Дорнод даяар Жасмин хувьсгал гарч, Арабын ертөнцийг доргиож эхэлсэн. Ливийн зүүн хэсгийн Бенгази хотод анхны эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улс орон даяар салхи мэт хурдан тархсан. Каддафи босогчдыг гудамжны нохой, муур, хархаар нь дуудаж ард түмэндээ босогчид бол гадныхны гар хөл, Аль-Кайдагийн төррорист бүлгийн дайчид гэж итгүүлэх гэж оролдсон боловч эсэргүүцлийн хөдөлгөөн хүрээгээ тэлж, иргэний дайны хэлбэрт орсон. Каддафи эсэргүүцлийн хөдөлгөөн анх гарч эхлэх үед энэ бол миний эх орон, миний өвөг дээдсийн эх орон. Би эндээ ясаа тавина гэж мэдэгдэж байсан. Ливийн босогчид зургаан сар гаруй хугацаанд Каддафигийн харгис дэглэм, аллагын машины эсрэг тулалдсаар өнөөдөр Триполид орж ирэн хяналтаа тогтоогоод байна. Харин эх орондоо ясаа тавина гэсэн өвгөн дарангуйлагч хаана нуугдаж байгаа нь тодорхойгүй байна. Залуухан ахмад асан Каддафи 1969 онд цэргийн эргэлт хийж хууль ёсны засгийн газрыг хүчээр унагааж гарч ирсэн. Одоо өөрөө хүчинд автан буух гэж байна. Хүчирхийллээр эхэлсэн юм хүчирхийллэр төгсдөг гэдгийг 42 жил Ливийг удирдсан Муаммар Каддафи мэдэрч эхэлжээ
Shuum.mn