logo
Огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид эрүүгийн хэрэг үүсгэжээ

2013/07/15
Египетийн засгийн газрын тэргүүний үүрэг түр гүйцэтгэгч Хазем аль-Баблави шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Түүний хэлсэнээр бол ирэх долоо хоногийн сүүлээр засгийн газрыг эмлхэн байгуулж дуусах аж.

Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсид хэрэг үүсгэн эрүүгийн хэргийг мөрдөн байцааж байна гэж Египетийн прокурорын газар олон нийтэд зарласан. Тагнан турших ажиллагаа явуулж, хүч хэрэглэхэд түхирч, улс орны эдийн засагт их хохирол учруулсан ялыг  Мурсид нтулгаж байгаа юм. 7-р сарын 3-нд баривчлагдсан Мурси одоогоор нууц газарт үндэсний армийн хамгаалалд хоригдож байна. Түүнээс гадна «Лалын ахан дүүс» хөдөлгөөний бас найман гишүүн түүний дотор хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадиагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш