logo
Өнөөдөр Москвад гашуудлын өдөр болж байна

Өнөөдөр Москвад гашуудлын өдөр болж байна

2013/07/15
ОХУ-ын нийслэл Москва хотын орчимд авто тээврийн ноцтой гарч, хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан тус хотын захиргаа өнөөдөр буюу даваа гарагт гашуудлын өдөр болгох  шийдвэр гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө Москва орчмын Ознобишино суурингийн дэргэд хайрга чулуу ачсан  том оврын ачааны автомашин зорчигч тээврийн автобусыг мөргөж онхолдуулсны уршгаар 14 хүн түүний дотор нэг хүүхэд газар дээрээ нь амь насаа алдасан харамсалтай хэрэг гарсан юм.  Мөн хүндээр бэртсэн дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Осолд нийт 18 хүн амь үрэгдэж, 25 хүний бие муу буюу тааруухан байна. Ачааны машины жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн учир осол гарсан гэж цагдаагийн байгууллага мэдэгджээ. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Москва хотын засаг даргын үүрэг гуйцэтгэгч Сергей Собянин амь үрэгдэгсдийн гэр бүлийн гишүүд болон нэрвэгдэгсдэд шаардлагатай бүх тусламж үзүүлэхийг зохих байгууллагуудад даалгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш