Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар нийтдээ 8035 мэдээлэл ирүүлсэн байна. Энэ нь өнгөрөгч 10-ны өдрөөс өнөөдөр өглөөг хүртэлх мэдээ юм байна. Эдгээр мэдээлэлээс гэмт хэргийн шинжтэй 255 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа 198 хэргийн эзэн холбогдогч нь илэрч үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд өнгөрсөн өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулсан 14, хулгайлах 54, хүчиндэх 8, булаах 4, дээрэмдэх 2, танхайрах 37, зам тээврийн хэрэг 89, осол 68 гарч 117 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.