НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгох тухай тогтоолыг баталсан гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгс өөрийн “Twitter” хуудсандаа бичжээ. Тэрбээр “Нийслэлийн төв талбайн нэрийг сольж байгаа болохоос Жанжин Сүхбаатарын хөшөөг нүүлгэхгүй гэж НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэллээ” хэмээн бичсэн байна. Ийнхүү Сүхбаатарын талбай хэмээн бидний нэрлэж заншсан тус талбай "Чингис хааны нэрэмжит" талбай болон өөрчлөгдөх нь.