Улсын Драмын Эрдмийн Театрт Монголын сайхан бүсгүйчүүд цугласан хэмээн үздэг билээ. Босго өндөртэй тус театрын уран бүтээлчид бие, хаа царай зүс, авьяас чадвараараа нэлээдгүй өндөр үнэлэгддэг. УДЭТ-аар овоглож буй сайхан бүсгүйчүүд өнөөг хүртэл театртайгаа сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэлтэй. Тэд жүжиглэнэ, дуулна, бүжиглэнэ гээд л авьяас билгээр дүүрэн байдаг.