"Шинэ үе" продакшний жүжигчин Ундармаа, "Х түц" продакшний залуу жүжигчин Туяа мөн "Мөрөөдлийн театр" уран бүтээлийн нэгдлийн залуу жүжигчин Дөлгөөн нарын хамтарсан нэгэн сонирхолтой уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэхүү кинонд 40, 30, 20 орчим насны ажилтай, мөнгөтэй, царайлаг сайхан бүсгүйчүүд гарах бөгөөд тэдэнд тулгарч байгаа хамгийн том асуудал бол хань. Тэдгээр бүсгүйчүүд ганц бие эмэгтэй, эзэгтэй ямар байдаг түүгээр ч зогсохгүй тэдэнд хань ижил ямар хэрэгтэй байдаг вэ гэдгийг энэхүү киногоороо харуулахыг зорьж байгаа гэсэн. Кино төслийн баг зураг авалтынхаа тал хэсгийг аль хэдийнэ аваад дуусч байгаа гэсэн шүү.
Ц.Ану www.shuum.mn