logo
ДОХ-ын халдвар тээгчид нэмэгдсээр л

ДОХ-ын халдвар тээгчид нэмэгдсээр л

2013/07/15
ДОХ-ын халдвар тээгчид нэмэгдсээр л. Сүүлийн хэдэн долоо хоног энэ үг эрүүл мэндийн салбарынханы амнаас салахаа байжээ. Анх Камеруны хоёр хараас ДОХ гэгчийг мэдэрсэн Монголчууд хэдхэн жилийн дотор хичнээн ч хүнээ энэ аюулт вируст алдав даа. Судалгаа гаргасан ч тоо нь дарагдмал байдаг гэсэн цуу үг ч газар авчээ. Ямартай ч нэг ДОХ-той хүний ард нилээд хэд байгаа нь үнэн. Энэ бүхнээс хэзээ ангижрах бол. Долоо хоногт нэгээр нэмэгдэж байгаа юм чинь удахгүй өдөрт нэгээр нэмэгдэх вий гэсэн айдас нийгэм даяар тэнүүлчилж эхэллээ. Тийм болохоор олон үг нуршаад яах вэ. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч долоо хоногт 470 хүн хандаж үйлчлүүлснээс 244 буюу 51.8 хувь нь урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Нийт үйлчлүүлэгсдээс БЗДХ-ын 37 тохиолдол илэрснийг хяналтанд авч, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд хамруулсан аж. Мөн энэ сарын 9-ны өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн 25-29 настай, эрэгтэй хүнд ХДХВ-ын халдвар илэрч, онош батлагдсан байна. Тэрээр ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан 144 дэх тохиолдол болжээ.  Одоо ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш