“Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмын төслийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож НИТХ-ийн хурал дээр танилцууллаа.
Тэрбээр Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн тогтолцооны хүрээнд зөрчил илрүүлэх систем суурилагдсан замуудад хөдөлгөөний хяналтын төхөөрөмжийг ашигласнаар замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөн хурдын хэмжээг хэтрүүлэх болон гэрлэн дохио зөрчсөн зөрчлүүдийг хүний оролцоогүйгээр илрүүлж, хариуцлага тооцох боломж бүрдэж байгаа юм.
Суурилагдсан зөрчлийг системд бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн болон гэрлэн дохио зөрчсөн байдлыг сүүлийн 3 жилээр авч үзэхэд 2011 онд нийт 329002 зөрчил гарснаас 38,4 хувь нь хурд хэтрүүлсэн, 61,6 хувь нь улаан гэрлэн дохионы зөрчил байсан байна. Харин 2012 онд нийт 285833 зөрчил гарснаас 47,3 хувь нь хурд хэтрүүлсэн, 52,7 хувь нь улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан байна.
2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 76299 тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж, 49876 тээврийн хэрэгсэл уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн тухай мэдээллийг журмыг танилцуулах үеэр хэлж байсан юм.
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлж, баримт болгон баталгаажуулж байгаа юм.
Шинэ журам хэрэгжсэнээрзамын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох, торгуулийн бэлэн бус хэлбэрт орох, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв” –өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчид тус журмыг хэлэлцэн, баталснаар 8 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.