logo
Сөүл хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна

Сөүл хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна

2013/07/16
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын урилгаарБүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айчлал хийж байна. Зочдыг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улаанбаатар, Сөүл хотуудын байнгын хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархал илэрхийлээд, Сөүл хотод сурч,ажиллаж, амьдарч байгаа Сөүл хотод сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууд, тэр дундаа Улаанбаатарчуудыг харж хандаж байхыг ирсэн зочдоос хүслээ. Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн 70-80 хувь нь нийслэлийн иргэд байдаг байна. Та бүхний айлчлал Улаанбаатар Сөүл хотуудын найрамдалт харилцаа өргөжин, хөгжихөд үр дүнгээ өгсөн айлчлал болно гэдэгт итгэж байна. Бид бүгдийн найрамдалт харилцаа цаашид өнө мөнх оршиж байх болтугай гэж уулзалтын төгсөлд хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш