Танан хэмээх дөрвөн настай бяцхан охин тархины хорт хавдартай гэж оношлогдоод байгаа билээ. Түүний эмчилгээг Монголд хийх боломжгүй хэмээн эмч нар үзээд байгаа учир охиныг Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлэхээр болж эмчлүүлж байгаа. Гэвч энэхүү эмчилгээнд цаг хугацаа, мөн их мөнгө хэрэгтэй. Танан охины эмчилгээний төлбөрт зориулж тамирчид өөрсдийн өмсөж байсан кимоногоо дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. МУГТ олимпын мөнгөн медальт Н.Түвшинбаяр, МУГТ Х.Цагаанбаатар нар өөрсдийн жаргал, зовлонгоо хамт хуваалцсан кимоногоо дуудлагаар худалдаалахаар болж анхны үнээ 1 саяаас дуудаж байна. Тэд энэхүү өмсгөлийнхөө ашгийг Танан охинд зориулахаар эрс шийдээд байгаа ажээ.
Ц.Ану www.shuum.mn