Испани улсад бухнаас зугтах уламжлалт Сан Ферминь баярын сүүлчийн шат зохион байгуулагдсан байна. Орон нутгийн цагаар ням гарагт болсон сүүлчийн шатны үеэр 5 хүн буханд мөргүүлж их, бага хэмжээгээр гэмтэл авсан байна. Тэдний нэг болох Австрали эмэгтэй нуруундаа эврээр хатгуулсан тул мэс ажилбар хийлгэх шаардлагатай болжээ.
Жил бүр Испани улсад бухнаас зугтан гудамжаар гүйлдэх олон хүнийг нэг дор харж болох Сан Ферминь баяр зохион байгуулагддаг. Энэ жилийн наадам нилээд хэдэн өдрийн турш үргэлжлээд ням гарагт сүүлчийн шатны ажиллагааг хийжээ.
Ингээд улангассан бухнаас зугтах баярын сүүлчийн шат явагдах үед 5 хүн гэмтэж шархадсан байна. Тэдний дундаас 23 настай Австрали эмэгтэй хамгийн хүндээр шархаджээ. Түүнийг бухнууд ордог тусгайлан зассан талбарын үүдэн дэх модон хашаа руу авирч байхад нь бух ирж, эврээрээ зоож орхисон байна.
Албаны хүмүүсийн хэлснээр Австрали эмэгтэйн нуруундаа авсан гэмтэл нь ноцтой байсан тул яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ.
Бухнаас зугтах баярын үеэр эмэгтэй хүн гэмтэж бэртэх нь маш ховор үзэгдэлд тооцогддог. Учир нь уг наадамд ихэвчлэн эрчүүд оролцож, бухнуудаас зугтдаг уламжлалтай юм.