Баянгол дүүргийн VI хороо буюу “UB palace”-ын урд талын спорт цогцолборын гадна байрлах 30 метр өндөр дөрвөн ширхэг гэрэлтүүлгийн шон бэхэлгээ муутай учраас нурах эрс дэлтэй байна гэсэн дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ. Шон буулгахаар болсон талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулахад “Эзэм шил нь нийслэлийн өмчөөс “Анун манка” компанид шилжсэн байсан. Ту хайн компанид дээрх дөрвөн шон буулгах мэдэгдэл хүргүүлсэн ч одоо хүртэл арга хэмжээ аваагүй. Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байд лын газраар дамжуу лан аюулгүй байдлыг хан гаж, энэ долоо хоногтоо багтаан буулгахаар болсон. Зардлыг нь дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаад, дараа нь тухайн эзэмшигч компаниас гаргуулна” гэв.