Хил хамгаалах байгууллага үүссэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Өчигдөрөөс эхлэн ойн үйл ажиллагаандаа орсон тус байгууллагынхан энэ сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нүсэр тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ үеэр улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах бөгөөд гардан тулаан, 100 морьт цэрэг, 50 үнэрч нохойн үзүүлэх тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.