"Түмэн Хишигтэн" 10000 морьт баатрын 9 загвар бүхий бэлэг дурсгал, бэлгэдэлт бүтээгдэхүүн худалдаанд гаргаад удаагүй байгаач жуулчдын хувьд нэлээдгүй эрэлттэй байгаа сурагтай. Энэ нь XIII зуун цогцолборын нэгээхэн хэсэг бөгөөд ийнхүү бэлэг дурсгалын эл сувинер нь монголын түүхийг олон сурталчилж буй нэг хэлбэр болж байна.