Өнөөдрөөс эхлэн Дарь-Эх болон Цайз захын замыг хааж байна. Цайз захын уулзвараас Оюутны байр хүртэлх замыг дөрөв хоногийн хугацаатайгаар ийнхүү хааж байгаа аж. Мөн Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зам засварын гурав хоногийн хугацаатай хийх гэж байна. Иймд энэ чиглэлээр зорчих жолооч, зорчигчид 32-долоон буудлын чиглэлийн замыг сонгох нь илүү тохиромжтой.