Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд нэгэн сонирхолтой хэрэг гарчээ. Тус дүүрэгт байрлах Зам гүүрийн баазын хойно Булагийн гудамжинд төрөх дөхсөн байсан эмэгтэй бие засах гэж байгаад жорлонд хүүхдээ унагаажээ. Ойр хавийн иргэд яаралтай дуудлагыг өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 38 настай иргэн хүүхдээ унагасаныг иргэд гарган аюарсан байжээ. Эх болон хүүхдийн биед үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан бөгөөд одоогийн байдлаар эмчийн хяналтан дор байгаа аж.