Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн найман дүүрэг Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахын тулд засвар шинэчлэлтийн томоохон ажлуудыг цаг алдалгүй хийх шаардалгатай байгаа тухай хотын даргад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлага танилцуулсан юм.
Өдөрт л 300 гаруй иргэн хотын иргэншил авч, сард 8000-10 000 айл шинэ суурьшлийн бүсэд бууж байгаа учраас Улаанбаатар хотын алслагдсан хорооллуудыг цахилгаанаар бүрэн хангаж чаддаггүй байна. Тиймээс зарим үед цахилгааны хүчдэл муу байх тохиолдол байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн өвөл гэхэд л гэр хорооллын зарим хороодод цахилгааны эрчим хүчний ачаалал 41,3 хувьд хүрч байсан байна. Өнгөрсөн оны хувьд хамгийн их ачааллатай гэр хороолол нь Баянхошуу байсан бол шинээр орон сууц, оффис, томоохон хэмжээний үйлчилгээний барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын төвийн урд болон зүүн хагасын ачаалал 23,3хувиар тус тус нэмэгджээ.
Ер нь өвлийн ачааллын оргил цагаар 80-аас дээш хувь ачаалагдсан трансформатор 238 байсны 67 нь 100-аас дээш хувь буюу хэт ачаалагдаж байсан, ирэх өвөл үүнээс илүү ачаалалтай байх төлөв ажиглагдаж байна гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх” ХК-ийн удирдлага онцлон хэллээ. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд гэр хороололд шинээр шугам трансформатор нэмж суурилуулах, хотын төвд дэд станц барьж ашиглалтад оруулах, гэр хороололд 35 кВ-ын дэд станцууд нэмж барих, ашиглалтын хугацаа дууссан хуучирсан шугам сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, Улаанбаатар хотын төлөвлөлтөд цахилгаан шугам сүлжээний төлөвлөлтийг дэлгэрэнгүй тусгаж оруулах зэрэг олон ажлыг эхлүүлэх шаардалгатай болжээ. Хотын дарга эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээ. Мөн дэд станц барих газрыг судлан, боломжтой газрыг тогтоохыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд олон засвар шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд 10 сарын дунд гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Дулааны шугамын хамгаалалтын зурваст газрын зөвшөөрөл олгохгүй байхыг хүслээ
Нийслэлчүүдийг дулаанаар хангагч байгуулллага бол “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК юм. Энэхүү компанийн үйл ажиллагаатай хотын дарга танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай санал солилцсон юм.
Улаанбаатар хот өрөгжихийн хирээр ачаалал улам нэмэгдэж одоогоор дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал 1585 Гкал/ц байгаа юм байна. Цаашид холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд ирэх жилээс эх үүсгүүрийн хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй байна гэж тус компанийн гүйцэтгэх захриал Р.Хайдав хэллээ. Сүүлийн жилүүдэд хотын хэрэглэгчдэд түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээ жилд дунджаар 2.5-3.0 хувиар өсжээ. Мөн дулааны шугамын хувьд ч байдал хэцүүхэн байгааг хотын даргад тэд дуулгалаа. Тодруулбал 35-аас дээш жил ажилласан эдэлгээний хугацаа дууссан шугам нийт шугамын 15.2 хувийг эзлэж байгаа бол 25-35 жил ажилласан 76.4 км шугам байгаа юм байна. Энэ нь нийт шугамын 20,4% ийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд дулааны төв шугам тоноглолд ашиглалтын явцад 64 гэмтэл гарсан бөгөөд эдгээр гэмтлүүдийн ихэнхи нь хугацаа нь дууссан насжилт ихтэй шугамуудтай холбоотой байжээ. Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өсч байгаагаас хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдох магадлалтай болсон байна. Тиймээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим болон 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байгаа юм байна. Тиймээс цаашид дулааны шугамуудыг өргөтгөх шинэчлэх ажлуудыг хэд хэдэн газарт хийх шаардалгатай гэлээ.
Мөн өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоож одоогоор 374 км дулааны шугамд хамгаалалтын зурвас тогтоогоод байгаа юм байна. Хамгаалалтын зурвас гэдэг нь засвар үйлчилгээ хийх боломжийг хангасан зай аж. Тиймээс хамгаалалтын зурваст байшин барилга барих нь “Эрчим хүчний тухай” хууль болон бусад дүрэм журмын дагуу хориотой байдаг юм байна. Гэвч одоогоор хамгаалалтын зурваст 300 гаруй барилга, объект байгаа бөгөөд эдгээрийн 33 нь дулааны төв шугам дээр баригдсан барилга юм байна. Дулааны шугамын хамгаалалтын бүсэд барилга барих нь шугам тоноглолыг өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг гэж дулааны инженерүүд тайлбарлаж байлаа. Тиймээс яаралтай засвар үйлчилгээ хийх үед хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүйд хүрч, дулаан тасалдах магадлал нэмэгдэх аюултай гэлээ. Тиймээс дулааны шугамын хамгаалалтын зурвас, шугам дээр газрын зөвшөөрөл олгохгүй байх, олгогдсон зөвшөөрлүүдийг цуцлахыг хотын даргаас тэд хүслээ. Дулаан түгээх сүлжээ ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж дулааны шугамын хамгаалалтын бүсэд барьсан 12 барилгыг одоогоор буулгаж шилжүүлжээ. Хотын дарга нийслэлчүүдийг өнөтэй, дулаан өвөлжүүлэх үүргийг хүлээн ажиллаж байгаа дээрх байгууллагын тулагмдсан асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.