logo
Баллетийн урлагын

Баллетийн урлагын "Хаан" кинонд тоглоно

2013/07/17
“Бостонбалет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг балетын сэдэвт монголын анхны кинонд гол дүр бүтээх гэж байна. Монголынхоо нэрийг дэлхийн балетын урлагийн тавцанд гаргаж яваа тэрбээр “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүнээр ажилладаг юм . Тус сангаас “Winter Star” тоглолтыг зохион байгуулж байсан. Түүний гол дүрийг бүтээх балетын сэдэвт кинонд,монгол хатны тухай хоёр дахь түүхэн бүтээлийг амилуулсан  “Анухатан” киноны найруулагч Т.Алтантуяа, В.Агар, зураглаач Д.Ангараг нар ажиллана гэнэ. Тэд хамтдаа түүхэн кино бүтээсэн бол энэ удаад сонгодог бүжгийн тухай кино хийхээр төлөвлөжээ.Кинонд мэргэжлийн бүжигчид болон жүжигчид хамтран тоглож, балетын бүжигчдийн жаргал зовлонг үзүүлэх юм байна. Найруулагч Алтантуяа хэлэхдээ “Манайд сонгодог урлаг болон бүжигчдийн дотоод ертөнц, амьдралыг харуулсан кино байдаггүй. Балетын гайхамшигт элементийг харуулж, график, найруулагч, жүжигчид, зураглаачийн төвшинд ахиц гаргасан бүтээл хийхийг хичээнэ” гэсэн юм.Киноны зургийг ирэх намраас авахаар төлөвлөжээ. Дашрамд дурьдахад, тус кинонд зориулж томоохон тоглолт тавих юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш