logo
Гайхалтай гэрлэх санал

Гайхалтай гэрлэх санал

2013/07/17

Чи хайрттайгаа цуг нилээд удаан хугацааг өнгөрүүллээ. “Гэрлэх” гэдэг үг ч та хоёрын яриан дунд нэг хоёр удаа хавчуулагдаад авлаа. Тэр чамтай гэрлэмээр байгаагаа илэрхийлсэн боловч хуримын саналаа яг хэзээ тавихыг чи таамаглаж мэдэхгүй л байгаа байх. Эсвэл бүр гэрлэх санал баттай тавих эсэхт нь ч эргэлзэж байж мэднэ.

Зарим эрчүүд гэрлэлт гэдэг үгнээс зугтаадаг боловч, зарим нь зүгээр л зөв цаг нь ирэхийг хүлээж байдаг. Энэ бол түүний амьдралдаа тавих хамгийн чухал асуулт учраас, түүнд бэлдэх бас хүлээх хугацаа хэрэгтэй байх нь аргагүй шүү дээ. Хэрэв тэр сүүлийн үед нэг л сонин аашлаад чамайг бүр эргэлзүүлээд хаячихаж байгаа бол дараах шинжүүдээр түүнийг чухал асуулта атваих гэж байгаа эсэхийг сонжъё.

Тэр цочирдсон эсвэл сандарсан мэт аашлаад байгаа
Ихэнх эрчүүд гэрлэх санал тавих нь дөхөөд ирэхээр яахаа мэдэхээ больж сандардаг. Тодорхойгүй байдал, цухалдал, айдас-эр хүнийг амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахын өмнөхөн энэ бүгд түүнийг нөмрөн авдаг. Тэр чамаас нууцаар олон зүйл төлөвлөж байгаа учраас, жаахан нууцлагдмал болж мэднэ. Эсвэл тэр чамаас өмнөхөөсөө илүү олон зүйлийг шаардаж эхэлж ч магадгүй. Мэдээж, ямар ч эр хүн чамайг баталгаатай “Тийм” гэж хэлнэ гэдгийг мэдэхээсээ нааш гэрлэх санал тавихыг хүсэхгүй. Тиймээс магадгүй тэр чамаас эргүүлээд ямар хариу сонсохоо мэдэхийн тулд “Би чамд хайртай” гэдэг үгийг, эсвэл үүнтэй төстэй үгсийг байн байн хэлж эхлэх болно.

Тэр чиний эрдэнэсийн хайрцагны ойр хавиар их эргэлдэж байгаа
Хэрэв тэр чиний бөгжний хэмжээг мэдэхгүй бол санаа олж авахын тулд гоёл чимэглэлийн чинь хайрцгийг гэнэт ухаж үзэх юм уу, ойр хавиар нь их эргэлдэж мэднэ. Чиний аль нэг бөгж алга болсон байвал битгий цочирдоорой. Тэр чамайг ямар шигтгээтэй бөгж сонирхдог болохыг харах гэж авсан байж мэднэ. Ихэнх эрчүүдэд чиний ойрын найз бүсгүй, ээж юм уу эгчээс чинь асуух зориг байдаггүй, эсвэл тэдэнд мэдэгдүүлэхийг хүсдэггүй. Хэрэв чиний гоёл чимэглэлийн хайрцганд маш олон төрлийн бөгж, эдлэл байдаг бол тэр магадгүй их удаан “судалгаа” хийх ч хэрэгтэй болж мэднэ. Тиймээс энэ шинжийг түүнээс хайгаарай.

Тэр гэрлэлтийн тухай өмнөхөөсөө их ярьж эхэлсэн
Өмнө нь хэлсэнчлэн хэрэв эрэгтэй хүн гоонь эрийн амьдралыг сонгосон, эсвэл чамайг заяаныхаа хань мөн гэдэгт итгэлгүй байвал гэрлэлт гэдэг үгнээс ихэд зугтаах нь ажиглагдах болно. Харин тэр гэрлэлтэнд нээлттэй ханддаг нэгэн бол тэр гэнэ гэнэ энэ тухай ам цухуйлгана. Харилцаа чинь үргэлжлэх тусам түүний энэ сэдвийн талаар ам нээх нь улам ихэсч, яриан дунд чинь энэ тухай хэд хэд дурдагдах болно. Тэгэнгээ тэр чамайг өөрийн гэрлэх хүн баттай мөн гэдгийг таньж мэдэж байгаа хэрэг.

Тэр тусдаа байр авах тухай ярьж байгаа
Хэрэв тэр түрээсийн байрнаасаа гараад тусдаа шинэ байр авахааар төлөвлөж байгаа тухайгаа ярьвал энэ нь тэндээ ганцаараа ч биш, чамтай цуг амьдрахаар төлөвлөж буйн шинж байж болох юм. Тэр хүүхдүүдээ тоглуулах аятайхан тоглоомын талбайтай байр, эсвэл сургуулиудтай ойрхон газар хайх тухай ярьж байгаа бол мөн л энэ шинжинд хамаарна. Энэ нь түүнийг түр зуурдаа толгой хоргодох газар биш, ямар ч байсан 5-аас дээш жил амьдрах орор гэр хайж байгааг нь илтгэж байна. Тиймээс хэрэв тэр чамайг ирээдүйн төлөвлөгөөндөө оруулсан бол, байр сонгохдоо чамаас туслалцаа хүсэх болно.

Тэр сүүлийн үед мөнгөө өмнөхөөсөө илүү хэмнэж, урт хугацааны хадгаламж нээхээр төлөвлөж байгаа
Ихэнх эрчүүд эдийн засгийн хувьд гэр бүлээ авч явах найдвартай артай болтлоо гэрлэх санал тавихыг хойшлуулдаг. Сүйн бөгж худалдаж авахад мөнгө хуримтлуулах хэрэг гарах учраас түүнийг жаахан “харамч” болоод эхэлвэл битгий гайхаарай гэж захья. Бөгжнөөс гадна шинэ байр, тавилга гээд маш их хэмжээний зарлага гарах учраас тэр гадуур хооллохын оронд өөрсдөө хоолоо хийхийг их санал болгож, кино жүжиг үзье гэж хэлэх нь багасах байх. Чи “мөнгөний магнат”-тай л гэрлэх гээгүй юм бол, ихэнх эрчүүдэд гэрлэлтэндээ зориулж мөнгө хураах шаардлага тулгардаг гэдгийг ойлгоорой. Тиймээс гэнэтхэн хямдхан эдлэл хэрэглэл сонирховол үүнийг сайны дохионд тооц. Та хоёр орон байраа хоёулаа нийлж босгохоор тохиролцсон байсан ч, тэр эр хүн учраас ихэнх зарлагыг өөрөөсөө гаргахаар тооцож байгаа нь лавтай.

Тэр найз залуу шиг биш, нөхөр шиг аашилж эхэлсэн
Тэр өмнөхөөсөө юм юманд арай илүү хариуцлагатай хандаж эхлэх нь мэдэгдсэн үү? Эсвэл илүү аж ахуйч ч юм уу? Тэр танай гэрт ихэвчлэнг хооллож, playstation 3-аа хойш нь шидчихээд чамтай цуг хөнжилдөө хэвтэхийг илүүд үзэх болно. Ихэнх эрчүүд өөрсдийгөө “гоонь эр”-ийн тохируулга дээр нь тавичихсан үедээ, “би”гэдэг үгийг их хэрэглэж өөрийнхөө хийх юмыг л зохицуулж явдаг. Харин гэрлэхээр шийдсэн бол “хоёулаа”, “бид” гэдэг үг амнаас нь их гара ба найзууд нь хоёрт тавигдаж эхэлнэ. Тэр чамд хань нөхөр шиг халамж анхаарал тавьж эхлэх нь чамайг өөрийн эхнэр болгохыг хүссэнтэй холбоотой.

Тэр аав ээжтэй чинь илүү ойр байж эхэлсэн, ялангуяа аавтай чинь
Хэрэв танай аав, найз залуу хоёр чинь гэнэт л учиргүй сайн “анд нөхөд” болоод байвал тэр чиний өмнө өвдөг сөхрөн, гуйхад бэлдээд байгаа бололтой. Уламжлалт сэтгэлгээтэй эр хүний хувьд айлын охин үрийг гуйхынхаа өмнө эхлээд аав ээжид нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой гэж боддог. Тиймээс тэр аавтай чинь дотно танилцаж, түүнийг ямар эр болохыг нь мэдэхийг хүсч байгаа аж.

Тэр гэнэтийн төлөвлөгөө гаргасан
Ихэвчлэн эрчүүд авах хүнсний жагсаалт гаргахдаа ч, театрт ороод ямар кино үзэхээ ч шийдэхдээ тун муу байдаг. Тэгсэн хирнээ тэр гэнэт дуртай ресторанд чинь оройн хоолны захиалга өгч, эсвэл амралтын өдрүүдээр хаа нэг тийшээ явах төлөвлөгөө гаргаад байвал тэр гэрлэх саналаа тэнд тавихаар төлөвлөж байж мэднэ. Эр хүн бүр хайртай бүсгүйнхээ хувьд онцгой орчинг бүрдүүлэхийг хүсдэг. Тиймээс төгс гэрлэх саналыг тавихын тулд тэр нилээд төлөвлөсөн байж таарна. Энэ бол хамгийн ойлгомжтой бөгөөд түргэн хугацааны шинж тэмдэг. Тиймээс бэлтгэлтэй байгаарай хатагтай минь!

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш