logo
Өнөөдөр зарим дүүргүүдийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг ажиллахгүй

Өнөөдөр зарим дүүргүүдийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг ажиллахгүй

2013/07/18
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл хамтран эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан суурьт эх баримтуудыг цахимжуулах ажлыг 8 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл уг архивыг цахимжуулах ажлын гүйцэтгэл улсын хэмжээнд одоогийн байдлаар 50 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд орон нутаг Ховд, Хэнтий, Өвөрхангай, Завхан, нийслэлийн Сүхбаатар, Багануур, Багахангай дүүргүүдэд цахимжуулах ажил бүрэн дуусаад байна. Үүнтэй холбогдуулан тус газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг цахимжуулах програм хангамж, шинэ систем суурилуулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн архивч, улсын бүртгэгч нарыг хамруулсан эд хөрөнгийн цахим бүртгэлийн систем, хэрэглэгчийн сургалтыг энэ сарын 18-аас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион явуулах гэж байна.  Эхний ээлжийн сургалт  7 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд явагдаж эхлэх бөгөөд төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх  дүүргүүд хамрагдах юм. Иймээс эдгээр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийнн эрхийн бүртгэлийн тасаг энэ Пүрэв, Баасан гарагуудад иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээ түр үзүүлэхгүй. Харин иргэний бүртгэлийн тасаг хэвийн ажиллана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш