logo
“Алтай констракшн”-ын Б.Бат-Эрдэнэ зургаан айраг, түрүү авч рекорд тогтоожээ

“Алтай констракшн”-ын Б.Бат-Эрдэнэ зургаан айраг, түрүү авч рекорд тогтоожээ

2013/07/18

Жил жилийн наадам өнгөтэй, мөнгөтэй эрхмүүдийн баяр болж байна гэх гомдлын үгс гарах болсон. Начны найраа, эрлийз адуу уралдуулах булхай гэх олиггүй бүхний цаана хэн нэгэн нэр нөлөө бүхий эрхмийн нэр холбогдож байдаг бол түрүү магнай, түрүү бөхийн ард мөн л цуутай эрхмүүдийн хөрөнгө мөнгөний өрсөлдөөн дуулдаг болсон учраас ортой ч байж мэдэх үгс гэнэ. Энэ жилийн наадмаар ч багагүй хэл ам таталсан эрхмүүд цөөнгүй байна.

Харин хамгийн одтой, бас рекорд эвдсэн уяачаар “Алтай констракшн”-ын Б.Бат-Эрдэнэ тодорчээ. Тэрээр энэ наадмаар гурван насанд гурван хурдан хүлэг сойсны нэг нь түрүү магнай болж, нөгөө хоёр нь айрагдсан. Харин уяачдын наадамд мөн л гурван насанд нэг нэг хурдан хүлэг сойсон нь мөн л нэг түрүү хоёр айраг авсан амжилт үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл зургаан насанд зургаан морь уралдуулж, зургуулаа айраг, түрүүний байнд хүрсэн аж. Ийм ховорхон амжилтын эзэн болсон Б.Бат-Эрдэнэ өнгөрдөг хавар компанийнхаа 15 жилийн ойн баярыг тохиолдуулан хурдан морьдын уралдаан зохион байгуулж, аюулгүй байдлыг хангаагүйн улмаас олон арван хүүхэд морьноосоо унаж, гэмтэхэд хүргэсэн гэх хэл аманд өртөөд байсан юм. Тэгвэл энэ удаад одтой сайхан наадаж, олны нүдийг хужирлаж, шинэ амжилтын эзэн боллоо.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш