Үндэсний их баяр наадмаар одтой наадсан цөөхөн хүний нэг нь Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Өнгөрсөн болоод өнөө жилийн баяр наадмын азарганы уралдааны түрүүг авчирсан улс халзан азарга нь улсын наадамд гурав дахь удаагаа түрүүлж байгаа юм билээ. Тэрхүү хурдан ажнайг УИХ-ын гишүүн, “Мон Уран”-ы Б.Наранхүү “дүү” нь Д.Бат-Эрдэнэд анх улсад түрүүлснийх нь дараахан бэлэглэсэн гэдэг.
Харин Д.Бат-Эрдэнэ өөрийнх нь хурдан хүлгийн уяа сойлгыг нь тааруулж, өнгөтэй сайхан наадуулж, удаа дараалан түрүүлгэсэн уяачдаа өнгөрсөн жил хоёр өрөө байр авч өгч байсан бол энэ жил 13 сая төгрөгийн өртөгтэй суудлын автомашинаар мялааж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн гэнэ.