logo
Өмнөд Солонгос ард иргэддээ үзүүлэх нийгмийн халамжийг сайжруулна

Өмнөд Солонгос ард иргэддээ үзүүлэх нийгмийн халамжийг сайжруулна

2013/07/18
Бүгд Найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч шинээр ажлын байр бий болгох асуудалд гол анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдлээ.  Энэ ажлын хүрээнд нэг сая орчим иргэдийг ажиль орлогтой болгох төлөвлөгөө боловсруулсан байна. Үүнд үндсэн ажилчидад үзүүлдэг нийгмийн даатгалын үйлчилгээг цагын ажилчидад олгохоор болж байгаа юм.
Өмнөд Солонгост байгаа нийт хөдөлмөрийн насны иргэдийн 63 хувь нь ажилтай байгаа бөгөөд энэ нь Япон, Недерланд, Герман, Их Британи, АНУ зэрэг улс оронтой харьцуулахад бага үзүүлэлт болж байгаа тул энэ тоог 70 хувьд хүргэхээр зорьж байна.

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе: "Засгийн газар ажилгүйдлын түвшинг бууруулах зорилгодоо хэрхэн хүрэх тал дээр бүхий л хүчээ гарган ажиллах хэрэгтэй. Хагас цагаар ажил хийдэг хүмүүсийн нийгмийн халамжын асуудалд мөн анхаарах нь чухал" гэв. Одоогийн байдлаар тус улсын нийт ажлын хүчний 32 хувийг цагын ажилчид эзэлдэг бөгөөд тэд хагас цагын үндсэн ажилчид шиг хөдөлмөр эрхэлдэг мөртлөө нийгмийн даатгалийн урамшуулал, үйлчилгээнд хамрагдадгүй ажээ.

Барууны зарим орнуудад хагас болон бүтэн цагын ажилчидийн цалин, урамшуулал ижил тогтолцоогоор тавигддаг гэж сонссон. Харин одоо энэ хэрэгжүүлж байгаа бодлого ард игэдэд ихэд таалагдаж байна. Энэхүү эмнэлэгт засгийн газрын хэрэгжүүлж байгаа хагас цагын үндсэн ажилтны бодлого хэрэгжиж эхэлжээ. Энд нийтдээ 240 ажилчид байдгаас 70 нь хагас цагын үндсэн ажилчин буюу орой 7 цагаас 12 цаг хүртэл ажиллдаг байнав Тэд бүгд үндсэн ажилчидтай адил нийгмийн халамжын үйлчилгээг авдаг хэмээн ярьж байнав Харин тус улсын эмнэлгийн захирал энэхүү шинэ тогтолцоо тус эмнэлэгт нэвтэрсэнээр ажилчидад болоод ажлын дотоод журманд сайнаар нөлөөлж байгааг хэлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш