logo
Өндөр настнууд ажилаа үргэжлүүлэн хийвэл эрүүл мэндэд тустай

Өндөр настнууд ажилаа үргэжлүүлэн хийвэл эрүүл мэндэд тустай

2013/07/18
АНУ-ын эрдэмтэдийн гаргасан сүүлийн судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулсанаар эрүүл чийрэг болоод оюун ухаанаа сэргэг байлгах шилдэг арга болох нь тогтоогдожээ. Тодруулбал тэтгэврийн насны хүн тэтгэвэртээ гарахгүй ажилаа үргэлжлүүлэн хийснээр сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал жил бүр гурван хувиар буурдаг байна. Тиймээс тэтгэвэрт гарах дундаж наслалтыг 65 болгох нь хүний эрүүл мэндэд тустай, зөв шийдэл гэж судлаачид дүгнэжээ.

Олон эрдэмтэн, судлаачид ахмад настай хүмүүсийг эрүүл чийрэг байхын тулд хөдөлгөөнтэй байж, өдөр бүрийг эрч хүчтэйгээр угтахыг зөвлөдөг.  Хамгийн чухал нь хүн өдөр бүр ийм байснаар хүний тархинд сайнаар нөлөөлж, улмаар насны доройтол болоод сэтгэцийн аливаа өвчлөлөөс сэргийлэх чухал хүчин болж байдгыг хэлж байна. Үүгээр ч зогсохгүй, тэтгэвэртээ гарах хугацааг хойшлуулах нь ахмад настай хүмүүсийн хувьд эрүүл байхад хамгийн тусгай арга болохыг Францын засгийн газраас хэрэгжүүлсэн эрүүл мэндийн судалгаа харуулж байна.

Тиймээс барууны зарим орнууд тэр дундаа Франц улс тэтгэврийн насыг 65 хэмээн зааж өгсөний дээр ард иргэдээ улам эрүүл чийрэг байлгахын тулд иргэдийг хүссэн хугацаагаараа нь ажиллуулахыг зөвлөж байна.  Учир нь хүн эрт тэтгэвэртээ гарсанаар улам ганцаардаж, сэтгэл зүйд нь өөрчлөлт орж, улам өтөлдөг болох нь судалгаагаар тогтоогдожээ. Энэ ч утгаараа судалгаанд оролцсон нийт сая орчим хүмүүсийн тал нь тэтгэвэртээ гарах хугацаагаа хойшлуулж ажилаа үргэлжлүүлэн хийснээр сэтгэцийн холбогдолтой аливаа өвчлөл, хорт хавдараар өвчлөх магадлал буурдаг болох нь нотлогдсон байна. Үүний шалтгаан нь хүн ажилаа хийснээр идэвхитэй эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ байнга харьцаж, оюун ухаанаа сэргэг байлгаж байгаа нь сэтгэцийн төрлийн өвчлөлөөс сэргийлдэг юм.
Олон судалгаанаас үзэхэд тэтгэвэртэй гарахгүй, ажилаа хийж байгаа хүмүүсийг хархад тэдний аливаа хорт хавдараар өвчлөх магадлал харьцангүй бага байна. Мөн тэдний ой ухаан, сэтгэх чадвар зэрэг нь сайн байгаа юм.

Дан ганц АНУ-д л гэхэд сэтгэцийн холбоотой өвчинтэй 5 сая гаруй ахмад настай хүмүүс байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь 65-аас дээш насны 9 хүн дутмийн нэг нь ийм төрлийн өвчтэй гэсэн үг юм. Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл 35 сая ахманд настай хүмүүс сэтгэцийн хогдолтой өвчинтэй байгаа юм байна.

Одоогоор энэ өвчиний гол эх үүсвэр нь тодорхой бус байгаагын дээр үүнийг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй байгаа юм. Тиймээс ийм төрлийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн шилдэг аргыг тэтгэвэртэй эрт гарахгүй байх эсвэл гарсан тохиолдол төрөл бүрийн сургалть цуглаанд очиж өдөр бүрийн завгүй өнгөрөөх хэрэгтэй гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөж байна.
Өөртөө сонирхолтой гэсэн зүйлээ үргэлжүүлэн хийх хэрэгтэй. Манай эцэг эх тэтгэвэртээ гараад удаж байгаа ч тэд өмнөхөөсөө илүү завгүй болсон. Тэд одоо их сургуульд очижь хичээлд сууж байгаа. Энэ нь тэднийг нийгэмд идэвхитэй байлгаж, эрүүл мэндэд нь ихээхэн тустай юм.

Жишээ нь: Өдгөө 85 настай Ранди Гресиь урьд өмнөхөөсөө ч илүү завгүй амьдралтай болсон байна. Хэдийгээр түүнийг нөхөр Жим тэтгэвэртээ гараад 30 жил өнгөрч байгаа ч тэд аль болох идэвхи, хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Тэрээр өөрийн гэсэн ном сонирхогчидийн клуб, цэцэгт хүрээлэнгийн клуб зэрэгтэй.  Дээр нь өөрийн нөхрийн хамтаар голф зэрэг спортоор хичээлэлдэг байна. Одоог хүртэл Ранди болон түүний нөхөрт сэтгэцийн холбогдолтой өвчины ямар нэгэн шинж тэмдэг илээргүй байгаадаа ихээхэн баяртай байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш