logo

"Залуу artist" Б.Бэхбат

2013/07/18
“Nature sound” дуулаачийн курсын төгсөгч "залуу artist" Б.Бэхбат нь поп ballad стилээр дуулдаг. Түүнийг урьд нь "Бөхийн өргөө" болон "UB palace"-д болсон зарим тоглолтод оролцож байсан зэргийг эс тооцвол төдийлөн олонд танигдаж амжаагүй нэгэн бөгөөд уран бүтээлээ хийж эхлээд удаагүй байгаа билээ.
Поп дуучин Боботой уран бүтээлийн найз бөгөөд  түүний анхны уран бүтээл нь поп дуучин Боботой хамтран дуулсан “Аавдаа” хэмээх дуу юм. Мөн дуучин, шүлэгч Э.Золзаяа /ZZ/-тай  хамтран ажилладаг ажээ. Түүний "Зүүд" нэртэй дууг Ганбаатар гэх ая зохиогч зохиож өгч байжээ.
Б.Бэхбат нь дуулсан дууныхаа үгийг өөрөө зохиодог бөгөөд анх бусдын урмаар буюу зарим хүмүүсийн хэлж зөвлөсөнөөр уран бүтээл туурвиж эхэлсэн аж. Тэрээр Өмнөговь аймгийн харъяат бөгөөд түүний ээжийн ойрын төрөл бүжиг дэглээч, Гавьяат жүжигчин Сосорбарам гэж хүн байжээ. "Тэдний хүүхдүүд бүгд дуулж, бүжиглэдэг байсан учраас намайг багаас урлагтай ойр өсөхөд нөлөөлсөн" гэж ярьсан юм.
Хэдий мэргэжлийн дуучин биш ч гэлээ өөрийн бор зүрхээрээ "урлаг" хийж яваа энэхүү залуу цаг хугацааны явцад ард түмний маань таньж мэддэг хайртай дуучин болох нь дамжиггүй юм.  Алс хэтдээ тэрээр өөрийн зүрх сэтгэлээс гарсан сайхан дуунуудыг залуустаа хүргэх хүсэлтэй явдагаа ярьж, хуучилсан.
Тэрээр одоогоор “Надад байдаг итгэл”, “Чамайг мартахгүй” гэсэн хоёр уран бүтээлээ клипжүүлж байгаа бөгөөд удахгүй сонсогчдод хүргэх тухайгаа дуулгасан. Дараагийн удаад түүнийг шинээр хийсэн клиптэй нь хамт зочноор урьж ярилцах болно.

П.ЭНХБААТАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш