logo
Байт харвааны Азийн Гран При тэмцээн Улаанбаатарт болно

Байт харвааны Азийн Гран При тэмцээн Улаанбаатарт болно

2013/07/18

Сүүлийн жилүүдэд төр засгийн бодлого түмэн олны дэмжлэг туслалцаатай манай тамирчдын амжилт эрс дээшилж Ази тивд төдийгүй дэлхийн харваачдын дунд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор тооцогдох болоод байна. Энэ хэрээр манай оронд ирэх хүсэлтэй тамирчид дасгалжуулагчид шүүгчдийн тоо өсөн нэмэгдсэн ба улмаар 2013 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа байт харвааны Азийн Гран При тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээн нь дэлхийн чансааны тэмцээн тул бусад тивээс ч шилдэг тамирчид оролцох боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэгүүд болох БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг 11 орны 152 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоо мэдүүлээд байна.
Энэ нь байт харвааны спортыг сонирхон хичээллэж буй хүүхэд залуучууд, спорт сонирхогчдод байт харвааны спортын гайхамшигийг дэрэгдээсээ үзэх боломжийг нээж өгч байгаа төдийгүй дэлхий нийтэд эх орноо танилцуулах нэгэн томоохон боломж юм.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш